Хотын дарга асан Ц.Батбаярыг хуулийнхан урьд шөнө цагдан хорьжээ.
Хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Тэрбээр 2005-2007 онд Улаанбаатар хотын захирагчаар, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм.
Авлигатай тэмцэх газар /АТГ/нь өнгөрсөн сараас эхлэн Улаанбаатар хотод хууль зөрчин олгогдсон газар, хууль зөрчин барьсан барилга байгууламжтай холбогдуулж, нийслэлээс хэд, хэдэн хүнийг цагдан хорьсон.
Газар олголт болон автобус худалдан авах ажиллагаатай холбоотойгоор Хотын өмнөх удирдлагаас мэдүүлэг авсан, баривчилсан гэх асуудлыг холбогдох байгууллагаас тодрууллаа.
Энэ талаар АТГ “Хотын дарга асан М.Энхболд газар олголттой холбоотой асуудлаар АТГ-т ирж мэдүүлэг өгсөн нь үнэн.
Харин Хотын дарга асан Ц.Батбаярыг автобустай холбоотой асуудлаар баривчилсан. Цагдан хориогүй. Өмнө нь түүнд автобустай холбоотой асуудал байсан байж болзошгүй нөхцөл тогтоогдоод байгаа.
АТГ-аас газар олголт болон автобус худалдан авсан асуудлаар баримтыг нотлох шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.