Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр, зарим мэдээллийг хүргэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын Хөгжлийн банк $500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төллөө. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлөөгүй.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны нийт 67 зээлдэгчийн 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй гэж үнэлэгдэн, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, банк цаашид байх эсэх талаар ч яригдаж байв. Түүнээс хойш дахин нэмж зээл олгоогүй ба зөвхөн чанаргүй зээлийн буцаан төлөлтөд анхаарал хандуулснаар 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна.
Монгол Улсын Хөгжлийн банк 720 орчим сая ам.долларын гадаад өртэй байсан ба нүүрсний экспорт нэмэгдэж төлбөрийн тэнцэл 800 сая долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн.
Эдийн засаг тогтворжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тууштай хэрэгжүүлэх болно. Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк $500 сая бондын өрөө төлж барагдууллаа. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-ын хөтөлбөрийн дор гаргасан ба дараах эх үүсвэрүүдээр санхүүжүүлсэн.
- 2014 онд БНХАУ-аас татсан зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
- 2014 онд Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
- 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар
- бусад богино хугацааны зээлийн үлдэгдэл 103 сая ам.доллар
Гадаад өр төлбөрөө барагдуулах нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэх, зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалах ахиулах зэрэг давуу талтай.
Одоо Самурай бондын 200 сая ам.доллар цаад тал нь 12-р сарын 25-н гэхэд төлөхөөр байна. Манай улсын зээлжих зэрэглэл B үнэлгээтэй байна. Удахгүй олон улсын аудитын шалгалт орох ба бид хэвээр хадгалахыг эрмэлзэж байна” гэв.
Дэлгэрэнгүй