ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж буй Д.Мөнх-Эрдэнийг 441 дүгээр хорих анги буюу “Ганц худаг”-ийн хорих руу шилжүүлжээ.
Д.Мөнх-Эрдэнийн эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор тэрээр Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Мөн түүний ар гэрийнхэн, АН-ын Хүний эрхийн хорооныхон эрхийг нь хамгаалах асуудлаар ШШГЕГ-т хандаснаар Д.Мөнх-Эрдэнийг “Ганц худаг”-ийн хорих руу шилжүүлсэн байна.