“Өнөөдрийн байдлаар Газын зурваст 10,800 гаруй хүн амиа алдсаны бараг 70 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Газын зурваст 10 минут тутамд нэг хүүхэд үхэж байна” гэж Тедрос хэлэв.
Өнгөрсөн аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл еврейчүүдийн Симчат Тора хэмээх үндэсний томоохон баярын үеэр Израилын өмнөд, хойд хилээр долоон чиглэлээр агаарын болон хуурай замын өндөр зохион байгуулалттай дайралт хийсэн. ХАМАС бүлэглэлийн удирдагчид “Аль-Акса шуурга” хэмээн нэрлэсэн дээрх дайралтын үеэр тэд Израилын цэргийн албан хаагчид, энгийн иргэдийг барьцаалж, хил орчмын хэд хэдэн суурин бүсийг эзлэн авсан.
Харин Израилын талаас ХАМАС бүлэглэлийн эсрэг “Төмөр сэлэм” нэртэй цэрэг дайны ажиллагаа зарласан юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнгөрсөн нэг сарын хугацаанд Израилын талаас 1400 гаруй хүн амиа алдаж, 5000 гаруй хүн шархадсан бол Палестины Газын зурвас 10800 гаруй хүн амь насаа алдаж, 26 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Эх сурвалж: ТАСС