“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээ зэрэгтэй холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгчдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний Мягмар гарагийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
Уг хэрэгт 20 хүн, хоёр хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа юм. Тодруулбал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Ц.Нанзаддорж, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Д.Эрэвгийлхам, Б.Мөнхсоёл, Д.Энхтунгалаг, Д.Сугар, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг юм.
Энэ хэрэгт холбогдогч Д.Эрдэнэбилэг нь барьцаа байршуулж хил давсан бөгөөд одоог хүртэл ирээгүй байгаа учраас хэргийг тусгаарлан бусад холбогдогчдын ийнхүү шүүж байна.