11:00 цагийн байдлаар цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1, Булган суманд 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 3, Дарьганга суманд 1, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Дэлгэрэх суманд 1 буюу нийт найман иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, аймаг, сумын мэргэжлийн ангийн 220 орчим хүн, 60 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.