Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт Дорнод аймгийн Чойбалсан сумын III багийн иргэн Х.Наранболд “З.Анхзаяа 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11.30 цагт морьтой малаа хайх зорилгоор яваад сураггүй болсон” гэж ханджээ.
Ахлах ахлагч Х.Ганзориг, байлдагч Х.Нямгарав бүрэлдэхүүнтэй хилийн манаа Улсын хилээс 10 километрийн зайд төөрч осголтын байдалтай байсныг олж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн амийг нь аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.