Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асаасан байна.
Улмаар автомашиныг хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан хоёр автомашин шатсан, халалт үүсэж эд анги гэмтсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Иймд жолооч та бүхэн зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, таны анхаарал алдсан мөч бүхэн өөрт болон бусдад төсөөлж баршгүй хор хохирол учирдаг гэдгийг анхаарч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас зөвлөж байна.