Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд одон, медалийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж байна.
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэд Гавьяат тамирчин, дуучин Д.Отгонжаргалд Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Мөн “Ирвэс хамгаалах сан”-ийн зөвлөх А.Баяржаргалыг, “Янмал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Лхагважав, Нийслэлийн даамын холбооны нарийн бичгийн дарга Олон улсын их мастер Р.Манлай, МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн Гадаад мэдээний тоймч Э.Ариунчимэг нарыг “Алтан гадас” одонгоор шагналаа.