Хятадын дарга Ши Жиньпин ард иргэддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх үедээ Тайванийг нэгтгэх тухай онцолжээ.
Тэрбээр “Хятад улс Тайваньтай дахин нэгдэх нь баараггүй. Тайванийн хоолойн хоёр эргийн хятадууд бүгд нийтлэг зорилготой байх ёстой” гэв.
Тайвань нь 1949 онд иргэний дайны үеэр Хятадаас салан тусгаарласан. Гэвч Хятад улс 23 сая хүн амтай Тайванийг өөрсдийн нэг хэсэг гэж үзсээр байна. Мөн шаардлагатай бол цэргийн хүчээр Тайванийг өөртөө нэгтгэнэ гэх заналхийллээ нэмэгдүүлсээр байна. Энэ сарын 13-ны өдөр Тайванийн сонгууль болно. Уг сонгуулийг ч Хятадын эрх баригчид дайн эсвэл энх тайвныг сонгох сонгууль гэж нэрлээд буй.
Сонгуульд нэр дэвшигч, Тайванийн дэд дарга Виллиам Лайг Бээжин салан тусгаарлах үзэлтэн гэж буруутгадаг.
Хятадын Тайванийн хэрэг эрхлэх газрын дарга Чен Бинхуа түүнийг “энх тайвныг бусниулагч” гэж нэрлэжээ.
Эх сурвалж: AP