Элон Маск Теслагийн ажилтнууддаа бүтээмжийн 6 дүрмийг ингэж танилцуулжээ.
1) Томоохон хэмжээний уулзалтаас зайлсхий.
Том хэмжээний уулзалтууд нь үнэ цэнэтэй цаг хугацааг алдагдуулж, эрч хүчийг дэмий үрдэг. Хурлууд нь:
– Мэтгэлцээнд саад болдог
– Хүмүүс нээлттэй гэхээсээ илүү өөрийгөө хамгаалдаг
– Хүн бүр хувь нэмрээ оруулахад хангалттай хугацаа байдаггүй
Хүн бүрт үнэ цэнэтэй гэдэгт итгэлтэй биш л бол томоохон уулзалтуудыг бүү товло.
2) Хэрэв та хувь нэмрээ оруулахгүй бол уулзалтыг орхи.
Уулзалт танд шаардлагагүй шинж тэмдэг бол:
– Таны хувь нэмэр байхгүй
– Үнэ цэнэ нэмэхгүй
– Шийдвэрт оролцохгүй
Энэ тохиолдолд уулзалтыг орхиж болно.
Уулзалтыг орхих нь бүдүүлэг зүйл биш,
хүмүүсийн цагийг дэмий үрэх нь бүдүүлэг хэрэг юм.
3) Албан тушаалаар харилцахаа март. Хамтран ажиллагсадтайгаа шууд харилц.
Удирдагч, менежерээр дамжих шаардлагагүй.
Хурдан харилцдаг хүмүүс хурдан шийдвэр гаргадаг.
Хурдан шийдвэр = өрсөлдөөний давуу тал.
4) Ухаалаг биш, ойлгомжтой ярьж бай
Утгагүй үг, техникийн хэллэгээс зайлсхий.
Энэ нь харилцаа холбоог удаашруулдаг.
Дараах байдлаар ярилцана уу:
– Товчхон ярих
– Гол санааг шууд хэлэх
– Ойлгоход хялбар байх
Ухаантай сонсогдох байдлаар ярих хэрэггүй. Үр дүнтэй ярих.
5) Байнга уулзалт хийхээ боль.
Хүн бүрийн цагийг дэмий үрэх энэнээс өөр арга байдаггүй.
Уулзалтыг дараах зорилгоор ашиглах:
– Хамтран ажиллах
– Стратегийн асуудал тулгарах
-Яаралтай асуудлыг шийдвэрлэх
Гэхдээ асуудлыг шийдсэний дараа ойр ойрхон уулзалт хийх шаардлагагүй юм.
Та ихэнх асуудлыг уулзалтгүйгээр шийдэж чадна.
Уулзалтын оронд:
– Текст илгээх
– Имэйл илгээх
Шаардлагагүй бол багийнхаа ажлын явцыг бүү тасал.
6) Эрүүл ухаанаа ашигла.
– Мэдрэмжтэй ажиллах
– Процессыг сайжруулахад хувь нэмрээ оруулах
Нүдээ аниад дүрмийг дагаж мөрдөхөөс зайлсхий.
Дүрмийг дагаж мөрдөхөөс илүү, зарчмуудыг баримтал.