Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өгсөн мэдээллээр 2023 онд 2.7 сая иргэн нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагджээ. Энэ нь өмнөх жилээсээ 27.7 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагддаг иргэдийн
-48.7 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж, -11.5 хувь нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний -10 хувь нь эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авдаг байна.
Эдгээр нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2023 онд нийт 2.1 их наяд төгрөг зарцуулжээ.