“Хиймэл оюун бол уралдаан, гэхдээ сайн сайхны төлөөх уралдаан. Би үнэхээр их догдолж байна” гэж Билл Гэйтс онцлов.
Хиймэл оюун нь бүтээмжийг өсгөх гайхамшигтай хэрэгсэл бөгөөд цаашид үүний тусламжтай чинээлэг орнууд болон хөгжиж буй орнуудын хоорондох 20 жилийн заагийг багасгах асар том зорилт тавиад байгаагаа “Microsoft”-ийн Үүсгэн байгуулагч Билл Гэйтс Швейцарын Давост “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцоллоо.
Тэрбээр “Дэлхий дахины хувьд ер бусын үзэгдэл болж байна. Дэлхий илүү чинээлэг болно, хүмүүс бага цаг ажиллана, хөрөнгө төвлөрсөн газруудад илүү их ашиг өгнө. Бид аль хэдийн Африкт туршилтын судалгааны чиглэлд санхүүжилт хийсэн. Ингэснээр хамгийн сайн технологийг ашиглаж, дэлхийн чинээлэг орнуудтай эн зэрэгцэж байна. Тэгэхээр энэ бол уралдаан, гэхдээ сайн сайхны төлөөх уралдаан. Би үнэхээр их догдолж байгаа” хэмээн тодотгосон байна.
Хэдий тийм боловч хиймэл оюун муу хүмүүсийн бүтээмжийг ч нэмэгдүүлэх тул кибер аюулгүй байдлын эсрэг хамгийн сайн хиймэл оюун, био-терроризмын эсрэг хамгаалалт сайн хүмүүсийн гарт байх ёстойг өдгөө хөрөнгийн хэмжээгээр дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй Билл Гэйтс анхааруулжээ.
“Microsoft”-ийн Үүсгэн байгуулагч Билл Гэйтс