Ослын улмаас цэвэр усаар хангагдах боломжгүй болоод байсан БЗД-ийн 26-р хорооны Идү хотхоны 3 орон сууц, Санрайз хотхоны 7 орон сууцны оршин суугчид ундны усаар хангагдлаа.
Их хэмжээний галд хайлсан цэвэр усны 160мм-ийн 3 метр шугамыг хэсэгчилж сольж засварлахад Ус сувгийн удирдах газрын нийт 20 гаруй ажилтан, машин механизм, бонго 2, эксковатор 1, аваарын тэрэг 1, бохирын 1 машин 8 цаг ажиллаж амжилттай дуусгалаа.
Аюул осол аваар саатлаас зүрхшээхгүй, бэрхшээхгүй нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгж байгууллагыг ундны усаар тасралтгүй хангах үүргээ нэр төртэй хариуцлагатай биелүүлж ажилласан хамт олон баярлалаа.