Оррсын уран гулгагч Камила Валиеваг Спортын Арбитрын Шүүх (CAS)-ээс допинг хэрэглэсэн гэдгийг баталсан шийдвэр гарсан бөгөөд түүний Бээжингийн олимпын багийн төрөлд авсан алт болон тивийнхээ тэмцээнд түрүүлсэн амжилтыг хүчингүйд тооцохоо Олон Улсын Уран Гулгалтын холбооноос мэдэгджээ.
ОХУ-ын олимпын багийн хүртсэн алтан медаль АНУ-д шилжиж, шагналт байранд орсон Канадын шигшээд хүрэл медаль ирэх нь тодорхой болсон юм.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аас насанд хүрээгүй хүүхдэд допинг хэрэглүүлсэн гэж үзээд тухайн үеийн ОХУ-ын шигшээ багийн эмч, дасгалжуулагчдад хатуу хариуцлага тооцохоо мэдэгджээ.
Хэрвээ буруутай нь тогтоогдвол бүх насаар нь эрх хасахаар төлөвлөж байна.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Кремль шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй. Энэ бол цэвэр улс төрийн явуулга” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian