Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Б.Ө-нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрч алга болжээ. Энэ талаарх мэдээллийн дагуу хилийн цэргийн 0147 дугаар салбарын ахлах дэслэгч Б.Инжир ахлагчтай тусгай томилгоот бүлэг үүрэг гүйцэтгэсэн байна. Улмаар төөрмөн иргэнийг эрэн хайж сумын төвөөс 2.5 километр газарт осгосон байдалтай байхад нь олж, сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.