Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сэлбэ гол дагуух халиа, дошин, голын ёроолын хэвгийг гаргах, лаг хагшаас зөөж зайлуулах, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг богино хугацаанд гүйцэтгэхэд машин механизм, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллахаар нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тавигдах шаардлага: Машин механизм, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан Эксковатор, Хово төрлийн машин механизмтай ахуй нэгж, байгууллага байх
Жич: Хамтран ажиллах албан хүсэлт, холбогдох машин техникийн материалыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны 15:00 цагийн дотор ирүүлэх шаардлагатай.
Ажил гүйцэтгэх байршил: Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 24 хорооны 33 байршилд үүссэн халиа тошинг хусах, тээвэрлэх ажиллагааг 2024.02.16-ны өдрөөс эхлүүлнэ.
Холбоо барих: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтэс. Утас: 11-315429, 88109422, 94441448
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба