Энэ сарын 26-ны өдөр Испани улсын Барселона хотод болох Дэлхийн үүрэн холбооны конгрессын үеэр Starlink-ийн Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлт болно.
Тус төслийг Монгол Улсад хэрэгжүүлснээр өргөн уудам газар нутагтай манай улсын өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт хэрэглээ хангагдах бөгөөд гамшиг, онцгой байдлын үед мөн малчин тариаланчид, тээвэрчид, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд онц чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
2022 онд Starlink компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ авч Улсын бүртгэлийн ерөнхий газарт АНУ-ын иргэн Илон Маск эзэмшигчтэй “Старлинк Сервисес Монголиа” хэмээх нэртэй компанийг бүртгүүлж байсан.
Одоогоор үйлчилгээний үнэ тарифын талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.