Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, ард иргэдээ авран хамгаалахад Онцгой байдлын байгууллагад харилцаа холбоо чухал бөгөөд нэн тэргүүний үүрэгтэй.
Тиймээс харилцаа холбоог тасралтгүй найдвартай байлгах олон ажлыг шат дараатай гүйцэтгэж байна.
Үүнд дэмжлэг болгон “Старлинк Номад” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд, суурин төхөөрөмжөө үнэ төлбөргүйгээр автомашины хувилбарт шилжүүлэн хүлээлгэн өгөв.
Тус компани нь сансарын хөдөлгөөнт старлинк төхөөрөмжийг автомашины хувилбарт шилжүүлж угсрах үйлчилгээ үзүүлдэг. Уг төхөөрөмжийг суурилуулснаар Онцгой байдлын байгууллага сүлжээгүй газарт интернэт ашиглах, мэдээлэл шуурхай дамжуулах боломж бүрдэж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.