Инновац, цахим бодлогын байнгын хороо энэ намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Энэ үеэр Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “Боловсролын байгууллагуудад интернэтийн чанар, хүртээмж муу байна. Багадаа 57 байрлалд хөдөлгөөнт интернэтийн эх үүсвэр байх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Боловсролын яамнаас авсан. Нөгөө талд СЕХ, УБЕГ-ын сонгуулиар ашигласан 400 орчим “Starlink” төхөөрөмж хураалттай байдаг. Тэднээс сургуулиудын интернэтийн асуудлуудыг шийдэх хүсэлтийг ЗГХЭГ-т тавьсан. Одоогоор хариу ирүүлээгүй байна” гэв.