Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг нөхрийнх нь хамт эрэн хайж байгаа тухай мэдээлэл цацагдаад байсан.
Тэгвэл төөрсөн иргэдийн сураг чимээг гаргаж, эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Тэд 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цасанд сууж автомашиндаа, маргааш орой нь эзэнгүй айлд хоноод, өнөөдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдрийн 11:30 цагт Их газрын чулуунд байрлах айлд алхаж очжээ.
Иргэн та бүхэн замд гарахдаа GPS ашиглах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.