Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсныг түүний хоригдож байсан шоронгийн захиргаа саяхан зарлалаа.
47 настай улстөрч Умард Туйлын цагирагаас хойш 60 гаруй километрийн зайд оршдог Ямало-Ненец автономит тойргийн шоронд 19 жилийн хорих ял эдэлж байсан юм.
Түүнийг “явж байгаад гэнэт ухаан алдаж унасан” гэж Оросын шоронгийн захиргааны мэдэгдэлд өгүүлжээ.
Эмнэлгийн түргэн тусламж цаг тухайд нь үзүүлсэн ч хоригдлын амийг аварч чадаагүй тухай бас тайлбарласан байна.
Алексей Навальный нь Оросын сөрөг хүчний нэр хүндтэй улстөрч байсан бөгөөд ерөнхийлөгч Путинтэй өрсөлдөх гол нэр дэвшигчид тооцогддог байв.
Эх сурвалж: BBC