УОК болон комиссын Шуурхай Штабаас орон нутгийн хаваржилтын хүндрэлийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, явц, зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “МУ-ын Засгийн газар, УОК-оос зудын эрсдлийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүл үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх аянд иргэд, ААН-үүд малчиддаа туслах нэгдэж байгаа.
Хандив тусламжийн зарцуулалтыг шилэн байдлаар тайлагнана. Шууд айл өрх рүү шилжүүлэх талаар яригдаагүй. Нэн тэргүүнд тусламж шаардлагатай байгаа хэсэг рүү хандив тусламжийг зарцуулна” гэлээ.