Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар агаар, орчны бохирдлыг бууруулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Энэ үеэр газрын асуудал хөндөгдөв.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: НИТХ-ын төлөөлөгч нар газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулъя. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг хэн, хэдэн онд яаж зарсныг нийтэд мэдээлэх ёстой.
Хотын дарга Х.Нямбаатар: “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн. Бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсан.
Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг хулгайлсан мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна.
“Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудаад ирдэггүй. “АПУ”-гийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Тавантолгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй.
Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт шилжүүлнэ.