УИХ-ын сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн хэсэг байгуулахаар заасан. Тодруулбал, сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах юм.
Улмаар сонгуулийн хэсэг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар хэлтэст хүргүүлнэ. Харин улсын бүртгэлийн байгууллагын газар, хэлтэс гурав хоногийн дотор мэдээллийг нэгтгэн УБЕГ-т хүргүүлэх юм.