Гуравдугаар сарын 15-ны шөнө Дорнод аймаг, Хорийн толгой гэдэг газар зорчигч бие засахаар буух хооронд жолооч нь мартаад хөдөлсөн явдал болжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төвөөс “Дорнод аймгийн цагдаагийн газраас уг иргэнийг гурван автомашин, 15 хүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын алба хаагчдын хамт зохион байгуулж байна.” хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаанд 25 автомашин, 100 гаруй хүн нэмэгдэж хайж байсан бөгөөд замын өвсний машинаар хилийн цэргийн ….. заставт хүргэгдсэн байсныг өнөөдөр 16:55 цагийн үед олж тогтоожээ.
Тухайн хүний эрүүл мэнд хэвийн, эрэн хайх ажиллагааг зогсоож байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.