Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т орших Тархитын хошуу гэдэг газарт гуравдугаар сарын 16-ны 19:00 цагт иргэн Ц айлаас явганаар гарч яваад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 18-ны өдрийн 10:00 цагт хүлээн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 48 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг гуравдугаар 20-ны 07:00 цагаас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайд 34 км-ын тойрогт зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 18:58 цагт түр зогсоосон байна. Эрлийг 21-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.