Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн давааны хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.
Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байгаа юм. Иймд Тээврийн Цагдаагийн Албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс