Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын этгээдийг, мөн эх орноосоо урвасан Монголын гурван иргэнийг тагнуулынхан өнгөрсөн шөнө баривчилжээ.
Тодруулбал, тагнуулын байгууллагаас тусгай ажиллагаа явуулж, эх орноосоо урваж, гаднын тагнуулын байгууллагын хүмүүстэй хамтран ажилласан тухайн иргэд болон Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын этгээдийг барьж өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байгаа ажээ.