Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Ц” гэгчийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ сарын 2-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад байсан ба 2017 онд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан.
Түүнийг ийнхүү шилжүүлэн авах тусгай ажиллагааг Швед Улсын цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Эх сурвалж: ЦЕГ