Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 20:14 цагт “Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна” гэх дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулахад Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар иргэн зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх зэргээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг дагаж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Эх сурвал: ЦЕГ