Монголын Бурхны Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн бурханч лам, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбат 59 насандаа таалал төгсжээ.
Тэрбээр Монголын бурхны шашны урлаг, соёл, урлахуйн ухааныг дахин сэргээх, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байв.
Төрсөн нутаг Төв аймагтаа 2010 оноос Аглаг бүтээлийн хийдийг үүсгэн байгуулж, “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг. Өдгөө уг хийд нь сүсэгтэн олон, гадаад, дотоодын жуулчдын очих дуртай газар болсон билээ.
Талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.