Нийслэлийн Прокурорын газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах шийдвэр гаргасан билээ.
Шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад хэний ч эрхийг хязгаарлах үндэслэл үгүй.
Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг нь амлаж аваад өрсөлдмөөр байна. Тэр Боловсролын зээлийн сангаас авсан зээлийнхээ хүүг төлөөгүй, сураагүй мэдээлэл гарсан.
Үүнийг нь тодруулсны төлөө намайг, миний хүүхдүүдийн ээж, аавтай нь яаж цовдолж байгааг та бүхэн харж байна уу.
Би Б.Энхбаярыг төрд удаан байлгахгүй, тойрогт нь нэр дэвшинэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.