Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжил байна.
Өнөөдөр эмийн үнийн өсөлт ба шалтгаан нөхцөл, үнийг бүрдэл болон эмийн үнэнд нөлөөлсөн хүчин зүйл, эмийн үнийн мэдээлэл ил тод байдлын талаарх өнөөгийн нөхцөл байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал болон бусад асуудлаар сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулж, үг хэллээ.
Тэрбээр “40 гаруй эмийн үйлдвэрийн 50 хувь нь төрийн байгууллагат том албан тушаал хашдаг хүмүүсийнх байна. Эм ханган нийлүүлэх байгууллагын 27 хувь нь, 2000 гаруй эмийн сангийн 17 хувь нь албан тушаалтай хүмүүсийн хамаарал бүхий байгаа нь харамсалтай байна.
Хүн өөрийнхөө компанид л давуу байдал олгоно, өөрийнхөө компанийг хянаж, шалгахгүй шүү дээ. Эмийн чанар шалгах байгууллагад хүртэл хамаарал бүхий хүмүүс нь байна” гэв.