Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 9102 га талбай өртөж, шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэн та бүхэн ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.