Иргэд хямд гурил хэрэглэх ёстой. Гэвч гурилын үнэ 2023 онд 2019 оныхоос 106 хувиар өсөж, компаниудын борлуулалтын орлого 79 хувиар өссөн.
Тиймээс 2023 оны 1-р сард нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд ШӨХТГ-аас торгууль тавьсан ч шүүхийн маргаан жил тойрон үргэлжилж байгаа тул ЗГ-аас гурил, малын тэжээлийн гаалийн татварыг чөлөөлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар үнийг бууруулах зүйтэй гэж үзэж уг хуулийн төслийг өргөн барьсан юм.
Энэ хуулиар гурилын салбарт өрсөлдөөн бий болж, зах зээлд давуу байдалтай компаниудын нөлөөг бууруулна. Эцэст нь иргэд хямд гурил хэрэглэх боломж үүсэж байна. Энэхүү хууль нь 2024 оны 5-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.