Онцгой байдлын байгууллагад өчигдөр/2024.04.23/ айлын байшин шар усны үерт автсан нэг дуудлага бүртгэгджээ.
Тус байгууллагаас мэдээлснээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд айлын хашаа байшин шар усанд автсан тухай дуудлагыг өчигдөр 16:18 цагт хүлээн авчээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагч нар иргэний 6х5 метрийн хэмжээтэй байшинд орсон таван тонн орчим усыг мотопомпоор соруулсан байна.
Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүллээ.
Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй бүсэд 1,487 айл өрх бий. Үүнээс
- Баянгол дүүрэгт 25
- Баянзүрх дүүрэгт 344
- Налайх дүүрэгт 238
- Сонгинохайрхан дүүрэгт 194
- Сүхбаатар дүүрэгт 739
- Хан-Уул дүүрэгт 76
- Чингэлтэй дүүрэгт 102 гээд нийт 38 хорооны айлууд байгааг мэдээлж байсан юм.