Хан-Уул дүүргийн 8, 9 дүгээр хороо Сонсголонгийн 289.4 метр урт гүүрний засвар, арчлалтын ажил өнөөдөр эхэлж байна.
Энэ хүрээнд тус гүүрний зорчих хэсгийн зүүн талын буюу хойшоо чиглэлийн эгнээг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг баруун талын урагш чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.
Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 метр урт гүүрний орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальт бетоноор хучна.
Засварын хугацаа:
Эхлэх хугацаа: Дөрөвдүгээр сарын 25-ны 23:00 цаг Дуусах хугацаа: Дөрөвдүгээр сарын 26-ны 07:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын Хөгжлийн Газраас уриалав.