Төрийн орон сууцны
корпорациас \”Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сард
бүртгэхээр болжээ. Тодруулбал \”Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбай
бүхий гурван өрөө 214, орон нутгийн аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг
түрээслэх аж. Өнгөрсөн оноос эхэлсэн уг хөтөлбөрт 2500 орчим иргэн хамрагдах
хүсэлтээ ирүүлсэнээс 600 айл өрх хамрагдсан байна. Тиймээс өмнө нь материалаа
өгсөн ч хамрагдаж чадаагүй иргэдийг дахин бүртгэхээр боллоо. Мөн шинээр
бүртгүүлэх хүмүүсийн материалыг ирэх сард хүлээн авах юм байна.