БНСУ-ын Яньян ОУНБ-аар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмыг 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан болохыг ЭСЯ-наас мэдэгдлээ.
Өмнөд Солонгост визгүй зорчсон ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй.
Уг журмыг 2022 оноос хойш жил, жилийн хугацаагаар сунгаж байсан ч энэ удаад дахин сунгажээ.
Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр 2022 онд гарч байсан юм.
Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аяллыг дараах есөн компани зохион байгуулах албан ёсны эрхтэй байна.
| Аялал жуулчлалын компани | |||
| 1 | Total Asia LLC | 6 | JOY MONGOLIA TRAVEL LLC |
| 2 | AIRMAN LLC | 7 | NEW JUULCHIN |
| 3 | Chandmani consulting LLC | 8 | Let’s travel LLC |
| 4 | PSW LLC | 9 | IHC LLC |
| 5 | JUULCHIN LLC | – | |












































































