Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмийн сангаар үйлчлүүлэх үед илүү төлбөр авсан, эмийн жорын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс татгалзах зэрэг зөрчлүүд тохиолдвол 1800-1363 болон 70101159, 70101116 дугаарын утсанд мэдэгдэхийг ЭМДЕГ-аас зөвлөлөө.
Тодруулбал, иргэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийн хангалт дутуу, сав, баглаа боодолгүй, хаяглалт, тэмдэглэгээг хийлгүй даатгуулагчид олгосон бол энэ нь зөрчил байна.
Мөн үнийн хөнгөлөлт үзүүлэхэд баримтлах эмийн үнийн дээд хязгаараас хэтрүүлэн даатгуулагчаас илүү төлбөр авсан, даатгуулагчид хөнгөлөлттэй эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөөгүй бол иргэн ЭМДЕГ-т утсаар шууд хандах боломжтой аж.