Улсын гуравдугаар төв эмнэлгийн нүүдлийн эмнэлгийн дөрөвдүгээр ээлжийн баг Увс аймагт ажиллаж байна. Тус ээлжийн баг зүрх, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн 19 хүнээс бүрджээ.
Одоогоор нүүдлийн эмнэлгийн дөрөвдүгээр баг Улаангом хотод ажиллан иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж.
Нүүдлийн эмнэлэг өдөр бүр 08.20-18.00 цагт ажиллах тул иргэдийг үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.