Архангай аймгийн 1999, 1993 оны төгсөгчид санаачлан, Булган ууланд янгир нутагшуулах ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн.
Төслийн үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2024 оны 6-р сарын 9-ний өдөр Дархан цаазат Булган ууланд 16-н янгирыг нэмж нутагшуулах ажлыг зохион байгууллаа.
16 янгирын нэг нь сүргийн эзэн буюу тэх ба шинэ төрсөн хоёр ишиг тус сүрэгт багтаж байна.