Хөвсгөл аймгийн ихэнх сумдын нутгаар гандуу, бэлчээрийн ургамлын ургалтын байдал муудаж байгаатай холбоотой “МӨРӨН БОРОО ЭКСПЕДИЦ”-ийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг эрчимжүүлжээ.
Энэ үйл ажиллагааны явцад Мөрөнгөөс 10 гаруй км- ийн зайд үүлэнд хур тунадас нэмэгдүүлэхээр 3 пуужин тавьсан байна. Ингэснээр үүлний дуслын тоо, хэмжээ нэмэгдсэнээр ойрын 50 км-ийн зайд байрлах Мөрөн, Төмөрбулаг, Бүрэнтогтох сумдын нутгаар бороо хур нэмэгдэнэ гэж БОАЖЯ-наас мэдээлэв.
Хуурайшилт их байгаатай холбоотой борооны үүлийг доороос хөрснөөс дэмжих процесс муу байгаа учир дээрх үйл ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байна. Уг арга хэмжээг Ховд, Завхан болон говийн аймгуудад хийх юм.