Хойд Солонгос Өмнөд Солонгостой хиллэдэг хилийн зарим хэсэгтээ хана барьж эхэлсэн талаар БНСУ-ын хэвлэлийнхэн мэдээлж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор “BBC Verify”-аас хиймэл дагуул ашиглан БНАСАУ, БНСУ-ын хилийн зарим хэсгийн зургийг авч, Хойд Солонгос хилийн дагуу хана барьж эхэлснийг баталгаажуулсан байна. Тодруулбал, хиймэл дагуулаас авсан зурагт ажиглагдсанаар хоёр орны хилийн зааг дахь цэрэггүй бүс гэж нэрлэсэн газарт Хойд Солонгосын талаас дөрвөн км орчим урттай хана бариад байгаа аж.
Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед Хойд Солонгосын талаас хилийн хана барьж эхэлснийг Сөүлд төвтэй “NK News”агентлаг “БНАСАУ цэрэггүй бүс болон хилийн дагуух бэхлэлтээ сайжруулж байна” гэж таамаглажээ.