Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсний дараа УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран танилцуулж байна.
Тэрбээр, УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь УИХ-ын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль боллоо. Нийт нэр дэвшигчдээс 927 нь тойрогт өрсөлдөж, 372 нь жагсаалтаар, 42 хүн бие нэр дэвшиж сонгуульд оролцлоо. Нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 эрэгтэй, 528 нь эмэгтэй нэр дэвшигч байна.
Гадаадад суугаа иргэдийг УИХ-ын сонгуульд оролцох эрх зүйн орчныг бүрдүүлснээр УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нийт сонгогчдын 73.2 хувь нь саналаа өглөө. Цаашид байнгын оршин суух хаягнаасаа өөр газарт ажиллаж буй ээлжийн ажилтай иргэд, оюутан залуусыг байгаа газраасаа саналаа өгөх эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.