Кофены тухай хамгийн эртний түүх төрсөн газар бол Этиоп улс юм. Загалмайтны тооллын өмнөх 6-7 зууны үед Этиопын Авашиниа(Ethiopia,Abyssinian) уулын гүнд ямаа хариулж аж төрдөг Калди гэдэг хүү байжээ. Нэгэн өдөр Калди их сонин явдалтай учиржээ. Ямаанууд нь гэнэтхэн бүжиглэж байгаа мэт цовхчиж гарчээ. Калди ямаануудаа нэлээд ажиглаж байгаад тэд ойд ургасан модноос жижиг улаан жимс зулгааж идээд ихэд хөөрөн цовхчиж байгааг мэдэв. Гайхаж хоцорсон Калди өөрөө тэр жимснээс идэж үзтэл гэнэт бие нь хөнгөрөн сэтгэл нь хөдлөж, баяр хөөрийг мэдэрчээ. Тэгээд хүү жимснээс хэдийг авч ойр орших Исламын сүмийн ламд үзүүлжээ. Лам олон янзаар туршиж үзээд энэ жимс нойр үргээж, бие сэргээдэг болохыг мэдсэн бөгөөд үүнээс хойш лам нар шөнийн залбирлын үед хэргэлэдэг ундаа болжээ.
Өөр нэг домог буюу Омарын домог
Арабын лалын шашинт лам Омар залбирал болоод эмээр өвчнийг анагаадаг чадалтай байжээ. Гэвч атаач нарын гайгаар хаанд нүд үзүүлэгдэн Иемений Мокаханы ойролцоох цөлрүү цөллөгдөөд харангасч үхэхийн даваан дээр тэртээ тэнгэрийн хаяанд тод өнгийн үзэсгэлэнт шувуу жижигхэн бутан дээр сууж байхыг харжээ. Тэр бутанд гоё улаан жимс ургасан байжээ. Омар Аллах бурханы энэрэл хишиг хэмээн хүртэж өлссөн ходоодоо дүүргэв. Улаан жимс санасныг бодвол их гашуун байсан тул өдөр ирэх тусам идэхэд хэцүү болсон тул чанаж ууж үзтэл өдөржин бяр чадал амтагдаж гэнэ. Омар шинэ ундаагаараа өвчин эмчилж , энэ нь хол ойрын сонорт хүрсэн тул түүнийг зорьж ирэх өвчтөний тоо улам бүр нэмэгдсээр байлаа. Эцэст нь тэр кофены ачаар хааны шийтгэлээс мултарч нутаг орондоо ачтан хэмээх хүндлэгдэх болжээ.
Эх сурвалж: Coffee Teria