Орон нутгийн цагаар 6-нд Женевийн Палехаспо хотын хурал үзэсгэлэнгийн төвт 2017 оны \”Европын жил тутмын авто машин\”-ны шалгаруулалтын дүн тодорч, шинэ Peugeot-3008 загвар 319 дэмжсэн саналаар бусад 6 өрсөлдөгчөө ялж, аварга болжээ.
Peugeot брендийн ерөнхий захирал Жен Филиппе Ампарато шагналыг хүлээж авах үедээ: Бид их баяртай байна. Энэ бол туйлын гайхамшигтай мөч юм. Миний бие Peugeot брендийнг төлөөлөн энэ шагналыг хүлээн авч байгаагаа туйлын азтай явдал хэмээн дээдлэн үзэж байна гэжээ.
Peugeot компанийн шинэ Peugeot 308 загвар 2014 оны \”Европын жил тутмын авто машин\”-ны шалгаруулалтын аварга болсон билээ. Энэ жил дахин тэргүүлж, аварга боллоо.
\”Европын жил тутмын авто машин\”-ны энэ жилийн шалгаруулалтад шинэ Peugeot3008 загвар 319 дэмжсэн санал авсан ба Alfa Romeo 296, Benz E-Class 197, Volvo S90/V90 172, Citroen C3 166, Toyota C-ХН 165, Японд үйлдвэрлэсэн Micra 135 дэмжсэн санал авчээ.
Эх сурвалж: mongol.cri