Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр “Одоогийн 16 яамыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ бүтцэд дэд сайдуудын асуудлыг оруулж ирээгүй. Яагаад гэвэл сонгодог парламентын нийтлэг жишигт дэд сайд гэдэг албан тушаалаас илүү парламентын гишүүн, төрийн нарийн бичгийн дарга гэж байдаг. Нэг үгээр хэлбэл, захиран зарцуулах төсөвгүй, гэхдээ тухайн салбарыг төлөөлж парламентын мэтгэлцээнд ордог жишиг байдаг.
Тэгэхээр энэ жишиг рүү 30 хоногийн хугацаанд яваад үзье. Тэгээд олон нийтийн санал асуулгаар одоо байгаа бүтцийг хадгалах хэрэгтэй гэж үзвэл Засгийн газрын бүтцэд оруулж ирж болно.
Сонгодог парламентын засаглал руу ойртох нь зөв гэж үзвэл Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргахад бэлэн байна. Тиймээс энэ удаагийн бүтцэд дэд сайдуудын асуудлыг тусад нь оруулсан” гэв.