Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хормын өмнө “Бодь”-ийн оффтэйк гэрээ болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын авлигатай холбоотой гэх 894 хуудас баримтыг АТГ-т шалгуулахаар өгч буй талаараа мэдээлэл хийсэн.
Тэрбээр хэлэхдээ “Бодь”-ийн оффтэйк гэрээ болон нүүрсний сонсгол, Б.Энхбаярын авлигатай холбоотой 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т шалгуулахаар өглөө. Б.Энхбаяр хоолойгоо шахаад байсан хэрнээ “Бодь”-той холбоотой нэг ч зүйл яриагүй. Би Б.Энхбаярт итгэхээ больсон учраас сонгуулийн дараа дахиж ХЗДХ-ийн сайдаар аваагүй” гэсэн.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийж “Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам.доллар боллоо, “Бодь”-ийн тараасан авлига нь бүр 110 сая ам.доллар гэнэ үү. Эрх бүхий байгууллагууд хурдтай шалгаж мухарлах ёстой” гэлээ.












































































